Миний аялалаас сурсан болон бусдад өгөх зөвлөмж
Миний Европ(Герман, Итали, Польш, Франц, Чек, Унгар) аялалын туршид ашигласан болон ер нь чухал гэсэн хэдэн апп-ын талаар мэдээлэл хуваалцмаар санагдав.
Аялал болгонд тэмдэглэл хөтөлж явна, дараа нь нэг энэ блогт байршуулах байх...
- Ryanair: - Хэрэв европт аялах гэж байгаа бол үнэхээр сайхан хямдхан нислэгтэй. Би Венис - Парис нислэгийг 12эвроогаар авсан байх жишээний. Улс хоорондын нислэгүүд хот хоорондын нийтийн тээврээс хямдхан байсан шүү. гэхдээ зарим газруудад ryanair-ийн нисэх нисэх буудал нь хотын төвөөс хол байдаг.
- Couchsurfing: - Энэ бас маш гоё апп. Аялах гэж байгаа хотын нэгэнтэй танилцаж зочин хэлбэрээр(үнэгүй) хоноглох боломжийг олгодог, үүнтэй адилхан таны байгаа газарт аялах гэж байгаа хүмүүс тань луу хүсэлт илгээж танайд хонох зочлох гэх мэт.. Дэлхийн хаана ч очсон couchsurfing-ийг ашиглах боломжтой. Миний хувьд хэд хоног hostel, хэд хоног Couchsurfing-ийг ашиглав, нисэх буудалд хоносон өдөр ч байв аа хэхэ..
- Booking.com: - зөвхөн зочид буудал гэлтгүй hostelworld.com ,hostels.com, airbnb гэх мэт сайтуудад байдаг бүх хостелүүдийг эндээс олох боломжтой.
- TripAdvisor: Энэ бол аль улс хотод ямар газруудад очиж үзэх, юу хийх боломжтой гэх мэт мэдээллүүдийг багтаасан аялалын төлөвлөгөө боловсруулхад оновчтой апп.
- Offline map: - Аялах газрынхаа offline map-ийг Google map-аас татаад авчихвал интернет ашиглалгүй map ашиглаад явчих боломжтой.
- Attraction map: - Google ахаас attraction map of (хотын нэр) гээд л хайхад тэр хотын аялах газруудынхаа хаанаас нь яаж явах замзайгаа заасан зурагнууд байдаг. Тэд ч маш чухал татаад авчихвал. Цаг хождог, дэмий тэнэхгүй.
- Сүүлд нь тэгээд YouTube сайн ухах хэрэгтэйдээ, хэрэгтэй гэсэн бүх юм байгаадаа хэхэ...
Аялал болгонд тэмдэглэл хөтөлж явна, дараа нь нэг энэ блогт байршуулах байх...

Comments
Post a Comment