БНТУ- Д ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ОНЦГОЙЛОН АНХААРАХ ЗӨВЛӨМЖ : БНТУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс - Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах (зорчиж ирснээс хойш 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх); - БНТУ-ын ЭСЯ-наас олгосон визийн хүчинтэй хугацаанд зорчих; - Аялалын хоёр талын тийз бичүүлсэн байх; - Хил нэвтрэх мэдүүлгийн I-94 болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хилээр нэвтрэхээс өмнө бөглөсөн байх; - БНТУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Дотоодын аюулгүй байдлын департаментийн Цагаачлалын байцаагч тус улс руу нэвтрэх болон ямар хугацаагаар байх зөвшөөрлийг олгодог тул аялалын зорилго, байх хугацаа, хүлээж авах байгууллага, хувь хүний урилга, бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явах; - БНТУ-д байх хугацаагаа I-94 хуудаснаас нягтлан шалгаж, тухайн хугацаанд буцаж гарах, хууль тогтоомж, дүрэм журмыг нь сахиж мөрдөх; БНТУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮҮН: Хилээр нэтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, б...