Posts

Showing posts from March, 2017

ДЭЛХИЙН ШИЛДЭГ 100 СУРГУУЛЬД 110 ХУВИЙН ТЭТГЭЛЭГЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАХ БОЛОМЖ

Image
ДЭЛХИЙН ШИЛДЭГ 100 СУРГУУЛЬД 110 ХУВИЙН ТЭТГЭЛЭГЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАХ БОЛОМЖ::: Цуврал 1 2009 оноос хойш гадны их, дээд сургуулиудад сурах Монгол залуучуудын тоо эрс нэмэгдсэн билээ. Үүнийг дагаад дэлхийн шилдэг гэсэн тодотголтой Харвард, Кембридж, Оксфорд, Эм Ай Ти гэх зэрэг их сургуулиудуудад сурах хүсэл тэмүүлэлтэй залуус их болсон. Эдгээр сургуулиудад амжилттай өргөдөл гаргасан, мөн татгалзсан хариу авсан нэлээдгүй залуучууд бий. Одоо ч гэсэн Шилдэг 100-д суралцан үлгэр дуурайлал болж буй олон залуус байна. Тиймээс “Тусгай хүмүүс” л сурдаг байх гэсэн хязгаарлагдмал бодлоо хаяад зоригтойгоор хөдлөн өөрийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаасай гэсэн үүднээс тус сургуулиуд руу өргөдөл гаргахад анхаарууштай хэдэн зүйлийг жагсаан бичихийг зорилоо. НЭГ. ТЭТГЭЛЭГ АВАХ БОЛОМЖИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ? Юуны түрүүнд дараах хоёр ойлголтыг энгийнээр тайлбарлахыг хичээе. А. Өргөдөл (Application)-д таны сурлагын үзүүлэлт буюу дүн, хичээлээс гадуурх нийгмийн оролцоо, уралдаан тэмцээнүүдэд гарга...

Турк Улсын Засгийн Газрын тэтгэлгийн бүртгэлийн систем дараах бүтэцтэй:

Image
Турк Улсын Засгийн Газрын тэтгэлгийн бүртгэлийн систем дараах бүтэцтэй: HOME PAGE PERSONAL INFORMATION/Хувь хүний мэдээлэл FAMILY INFORMATION / Гэр бүлийн мэдээлэл CONTACT INFO (CURRENT)/ Холбоо барих мэдээлэл EDUCATION INFORMATION/ Мэдлэгийн мэдээлэл Бүрэн дунд боловсролын мэдээлэл Бакалаврын зэргийн мэдээлэл Магистр зэргийн мэдэээлэл LANGUAGE DETAILS/ Хэлний мэдлэг WORK EXPERIENCE/ Ажлын туршлага ACADEMIC QUALIFICATION Зарим сургуулиуд GRE, GMAT, IELTS, SAT, ALES гэх зэрэг шалгалтын оноо шаарддаг. Ийм шалгалтын онооны нотлох мэдээлэл, материалыг энэ хэсэгт оруулна. SOCIAL ACTIVITIES/ Нийгмийн үйл ажиллагаа Шагнал, Төсөл, Сертификат  Сайн дурын үйл ажиллагаа Сонирхол TURKEY EXPERIENCE/ Туркийн туршлага MY APPLICATION/ Миний мэдэгдэл Мэдээллээ бүрэн оруулж дууссаны дараа нүүр хуудсанд байгаа 4 салбараас өөрийнхөө салбарыг сонгож APPLY хийж ороход: Ийм 5 шатлал гарч ирэх бөгөөд, Application Condition хэсэгт бүртгэлд заавал байх ёстой мэд...

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН, ТУСГАЙ ТЭТГЭЛГИЙН ХҮРЭЭНД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН, ТУСГАЙ ТЭТГЭЛГИЙН ХҮРЭЭНД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, Холбооны Россотрудничество агентлагийн  Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь  2017/2018  оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын холбооны төсвийн хөрөнгөөр оросын их дээд сургуулиудад элсэн суралцах горилогчдын дунд явуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.  Уг сонгон шалгаруулалтанд Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг ОХУ-ын иргэн оролцох эрхтэй. Сонгон ш алгаруулалт хоёр үе шаттай явагдана. Үүнд: Сонгон ш алгаруулалтын нэгдүгээр үе шат: 2017 оны   3-р сарын   18-ийг хүртэл- оросын   боловсролын байгууллагуудад   суралцах хүсэлтэй гадаадын иргэдийг  http://russia.study/   цахим мэдээллийн системд заавал бүртгэх. Орос Улсад суралцах  хүсэлтэй горилогч бие даан   http://russia...

2017 оны Турк Улсын Засгийн Газрын тэтгэлэг (Баклаврын) зарлагдлаа

Image
2017 оны Турк Улсын Засгийн Газрын тэтгэлэг (Баклаврын) зарлагдлаа БНТУлсын засгийн газрын тэтгэлэг бол дэлхийн бүх орны  залуучуудад сурч хөгжих   боломж ийг олгодог .   Тус хөтөлбөр нь э нэ  онд мөн зарлагдаж байгаа бөгөөд  ө ргөдөл авах хугацаа    2017 оны 3сарын 1-ээс -   3 сарын 31 хүртэл үргэлжилнэ.   :   Хөтөлбөрт зөвхөн онлайн системээр бүртгүүлнэ. Бүртгэл нь үнэ төлбөргүй.  Шалгаруулалт 2 шатаар явагдана, эхний шатанд тэнцсэн тохиолдолд дараагийн шатанд орох урилга ирнэ.  I шат: Онлайнаар бүртгүүлнэ.  II шат: Ярилцлагад орно.  Туркийн   тэтгэлэгт хөтөлбөр т тэнцсэнээр та өөрийн сонгосон аль нэг их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхтэй болно.  Тэтгэлэг юуг хамрах вэ ?  Сарын тэтгэлэг (700   турк лир )  Их , дээд  сургуулийн сургалтын төлбөр  1 жилийн турк хэлний тэтгэлэгт сургалт  Үнэгүй  дотуур  б...