2018 оны Турк Улсын Засгийн Газрын тэтгэлэг (Баклаврын) зарлагдлаа




БНТУлсын засгийн газрын тэтгэлэг бол дэлхийн бүх орны залуучуудад сурч хөгжих  боломжийг олгодог. Тус хөтөлбөр нь энэ онд мөн зарлагдаж байгаа бөгөөд 
өргөдөл авах хугацаа  2018 оны 4сарын 16-наас -  5 сарын 14 нь хүртэл үргэлжилнэ. : 
  • Хөтөлбөрт зөвхөн онлайн системээр бүртгүүлнэ.
  • Бүртгэл нь үнэ төлбөргүй. 
  • Шалгаруулалт 2 шатаар явагдана, эхний шатанд тэнцсэн тохиолдолд дараагийн шатанд орох урилга ирнэ. 
    • I шат: Онлайнаар бүртгүүлнэ. 
    • II шат: Ярилцлагад орно. 
  • Туркийн  тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэнээр та өөрийн сонгосон аль нэг их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхтэй болно. 
    Тэтгэлэг юуг хамрах вэ ?
    •  Сарын тэтгэлэг (700 турк лир)
    •  Их, дээд сургуулийн сургалтын төлбөр
    •  1 жилийн турк хэлний тэтгэлэгт сургалт
    •  Үнэгүй дотуур байр
    •  Анх ирэх болон төгсөхдөө буцах онгоцны тийз
    •  Эрүүл мэндийн даатгал
    Үүнээс гадна зарим хотуудад нийтийн тээвэр үнэгүй байдаг. 


    Тавигдах шаардлага:

    • Турк Улсын иргэн биш байх (Одоо болон өмнө нь Турк Улсын харьяат байсан бол бүртгүүлэх боломжгүй)
    • Өөрийн сонгосон түвшинд Турк улсын ямар нэгэн их, дээд сургуулийн хөтөлбөрт бүртгэлгүй байх
    • 2018 оны 7 дугаар сарын 30-ны байдлаар бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
    • Бүртгүүлэгчид 1997 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн байх
    • Өөрийн улсын дүнгийн системээр хамгийн багадаа 75%-ийн амжилт үзүүлсэн байх. Зөвхөн анагаах, шүдний эмч, эмзүйч мэргэжлээр сурахыг хүсэхчид 90%-ийн амжилттай суралцсан байх. 
    • Эрүүл мэндийн хувьд суралцахад асуудалгүй байх
    Бүрдүүлэх материалууд:
    • Онлайнаар бүртгэл хийнэ
    • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
    • Бакалавр болон магистрын дипломны хуулбар эсвэл  төгсөх курст суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолтын хуулбар
    • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар бүртгүүлэгчийн судалсан хичээл болон дүнгийн хүснэгттэй)
    • Хүчин төгөлдөр биеийн байцаалтын хуулбар ( иргэний үнэмлэх, гадаад паспорт)
    • Цээж зураг
    • Доорх материалыг заавал шаардахгүй. Бүрдүүлвэл энэ таны давуу тал болно.
      • Гаргасан амжилт, орсон шалгалт, элссэн сургалтыг гэрчлэх материалуудын хуулбар (сертификат, гэрчилгээ, батламж гэх мэт). 
      • Таныг тодохойлж чадах хүний таныг тодорхойлсон тодорхойлолт. 

    Хөтөлбөрт бүртгүүлэх шат: 
    1. https://tbbs.turkiyeburslari.gov.tr хаягт хандах,
    2.  Бүртгүүлэгчийн аккаунт нээж, системд нэвтрэх (Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд таны тэтгэлэгт оюутны систем болон хадгалагдана)
    3.  Шаардлагатай бүх мэдээллээ оруулах, бүрдүүлсэн материалуудаа шаардлагатай хэсэгт нь хавсаргах
    4.  Тусгай асуултанд хариулах. 
    5. Сургууль болон мэргэжлээ сонгох
    6.  Бүртгэлийг баталгаажуулж, илгээх
      Анхааруулга: 
      • Турк улсын ихэнх их, дээд сургуулиуд Турк хэл дээр сургалтаа явуулдаг бөгөөд зарим их сургууль болон хөтөлбөр англи, франц, араб хэл дээр явуулдаг. Эдгээр хөтөлбөрт хамрагдахын тулд та олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн GRE, GMAT, TOEFL, IELTS, DELF, YDS, ALES гэх шалгалтанд тэнцснээ бүртгэлийн явцад баталгаажуулах ёстой. Бүртгэлийн явцад тухайн их сургуулиас гадаад хэлний болон тусгай хөтөлбөрийн болзол тавьсан эсэхийг сайтар хянах хэрэгтэй. Хэрэв та тусгай оноо шаардсан хөтөлбөр(сургууль, мэргэжил)-ийг сонгосон боловч шаардлага хангахгүй байвал таныг тэнцүүлэхгүй гэдгийг анхаарна уу. 
      • Турк улсын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд турк хэлээр мэргэжлээ үргэлжлүүлхийн  тулд эхний жил турк хэлний бэлтгэлд сурна. Хэрэв хангалттай түвшний турк хэлний мэдлэгтэй бол хэлний шалгалт өгч, хөтөлбөрөө шууд эхлэх боломжтой.
      Турк Улсын Засгийн Газрын тэтгэлгийн бүртгэлийн системийн бүтэцтэйи болон Энэ тэтгэлгийн талаар илүү их дэлгэрэнгүйг энд дарж лавлана уу.

      Таныг манай олон жилийн туршлагатай баг бүртгүүлж өгөх боломжтой. Хүсвэл Энд дарж холбогдоно уу. 
        Мэдээллийн эх сурвалж: https://www.turkiyeburslari.gov.tr/
          Бидэнтэй холбогдох Фэйсбүүк хуудасЭнд дар

          Comments

          Popular posts from this blog

          Польш улсын чанартай их сургуулиуд

          БНПУ, КУБА, БЕЛАРУСЬ, БОЛГАР, КАЗАКСТАН УЛС, БНСВУ, БНАЛАУ-Д СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2017-2018/